Мэдээ мэдээлэл
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ДАГАЖ МӨРДҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ
2025-09-29 10:28:45
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 354 дугаар тогтоолоор дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.
- "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам",
- "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-уудад дараах зохицуулалтыг тусгасан.
Үүнд:
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдахаар бүртгэгдсэн арилжааны дуудах доод үнийг өсгөх боломжийг нээлттэй болгох;
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдах их хэмжээний багцын арилжааны захиалгыг ажлын 9 хоногийн өмнө биржид ирүүлэх зохицуулалтыг хасч, уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээнээс үл хамааран захиалгыг ажлын 7 хоногт хүлээн авах, арилжааны зарыг арилжаа зохион байгуулагдахаас ажлын 5 хоногийн өмнө Биржийн цахим хуудаст нийтлэх;
- Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалагдах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн өсөлт болон бууралттай уялдуулж, эрчим хүчний нүүрсний үнэд индекс тооцох аргачлалыг нэмж тусгалаа.
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-тай энд дарж танилцана уу
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-тай энд дарж танилцана уу
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
“ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ТӨҮГ-ЫН НЭР “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ БОЛЖ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2026-09-10 11:19:09
МЭДЭГДЭЛ 2026.09.04
2026-09-04 18:10:58
МЭДЭГДЭЛ
2026-05-12 14:59:12