Мэдээ мэдээлэл
“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК-ИЙН СПОТ ГЭРЭЭНИЙ СЭХЭ БООМТЫН НӨХЦӨЛТЭЙ 1/3 КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖАА 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
2026-05-05 12:09:50
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн 1/3 коксжих нүүрсний дуудлага арилжаа нь 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагаас Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны систем (Comex.mse.mn)-ээр зохион байгуулагдахаар боллоо.
Тус компанийн биржээр дамжуулан арилжаалах 1/3 коксжих нүүрс нь 4 багц буюу 25,600 тонн бөгөөд дуудлага арилжааны эхлэх үнэ тонн тутмын 470 юань байна. Нүүрсний нийлүүлэлтийг 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр буюу арилжаа зохион байгуулагдснаас хойш 30 хоногийн хугацаанд бүрэн гүйцэтгэж Шивээхүрэн–>Сэхэ боомтоор дамжуулан худалдан авагч талд хүргэж дуусгах спот гэрээний арилжаа гэдгээрээ онцлогтой юм.