Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИАР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛ АНХ УДАА АРИЛЖААЛЖ, ҮНЭ ТОНН ТУТАМД 5,450 АМ.ДОЛЛАРААР ӨСЧ 19.25%-ИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЛЭЭ.

2026-09-10 16:40:41

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний өнөөдрийн /2026.09.10/ арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал, 520 НМТ /нойтон метр тонн/ 468 ХМТ /хуурай метр тонн/-ыг 28,317.9  ам.долларын доод үнэтэйгээр дуудлага арилжаанд орууллаа.

Тус арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсч хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болж, нийт 15,803,377.2 ам.доллароор амжилттай арилжаалагдлаа.

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК

МЭДЭГДЭЛ 2026.09.04

2026-09-04 18:10:58

МЭДЭГДЭЛ

2026-05-12 14:59:12

© Mongolian Stock Exchange.