Мэдээ мэдээлэл

УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-10-02 09:25:24

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 397 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 40, 41, 42 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.  

Нэмэлт, өөрчлөлт оруулсан: 

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”, 

“Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам” 

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”-уудад дараах онцлох зохицуулалтыг тусгасан. 

Үүнд: 

Талууд биелэгдсэн хэлцлийн үндсэн дээр арилжааны гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулсны дараа худалдагч нь Биржид арилжааны гэрээг, дэнчин хүлээн авах нэхэмжлэхийн хамт цахимаар ирүүлснээр тухайн арилжааны дэнчингийн 90 хувийг авах боломж үүсэх. 

Нүүрсний Индексэд суурилсан үнэтэй форвард гэрээ 60 хүртэл сарын хугацаатай байна. 

Худалдагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартад заасан төрөл, ангилал, чанарын үзүүлэлтэд нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш ангиллаар багцлан нэг удаагийн арилжаагаар худалдах захиалга ирүүлж болохоор болсон зэрэг нэмэлт өөрчлөлтийг орууллаа.  

Дэлгэрэнгүйг дараах холбоосуудаар үзнэ үү. 

 

“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”-тай энд дарж танилцана уу  

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу  

"Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу  

 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК

МЭДЭГДЭЛ 2026.09.04

2026-09-04 18:10:58

МЭДЭГДЭЛ

2026-05-12 14:59:12

© Mongolian Stock Exchange.