Мэдээ мэдээлэл
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЦАХИМ АРИЛЖААГААР АРИЛЖИГДСАН НҮҮРСИЙГ ГАШУУНСУХАЙТ БООМТ ДАХЬ ТУСГАЙ ГАРЦААР НЭВТРҮҮЛНЭ
2023-05-04 16:22:21
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын дагуу "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК (МХБ) нь 2023 оны 2 дугаар сараас эхлэн экспортод гаргах нүүрсний цахим арилжааг зохион байгуулж, өнөөдрийг хүртэл нийт 29 удаагийн арилжаагаар 1,2 сая тонн нүүрсийг амжилттай арилжаалаад байна.
Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах үүднээс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар экспортод гаргах нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн цаашид нүүрсээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх талаар арга хэмжээг авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасныг https://mongolia.gov.mn/ олон нийтэд мэдээллээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД
2024-09-27 17:20:05
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-09-16 17:57:15
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-09-10 17:26:28
УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ЗАРИМ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-09-02 17:28:56
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН ТӨМРИЙН АРИЛЖААНЫ ДУУДАХ ДООД ҮНЭ БУУРЛАА
2024-08-21 17:57:58
“ЭРД ГЕО” ХХК-ИЙН ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2024-08-14 18:15:59
“ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НҮҮРСНИЙ АРИЛЖААНЫ ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2024-07-08 17:39:15