Мэдээ мэдээлэл
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАЯЖУУЛСАН КОКСЖИХ НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-10-25 17:46:22
“Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” 2022 онд батлагдсанаас хойш “Монголын хөрөнгийн бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний нийт 108 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж, 22,976,000 тонн нүүрсийг 9,215.4 тэрбум төгрөгөөр арилжаалсан.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн стратегийн ач холбогдол бүхий “Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл” нь 2022 онд эхэлсэн ба эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 оны 06 дугаар сард ашиглалтад оруулсан байна.
Харин өнөөдөр тус компанийн баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүн болох 2 багц, 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим арилжаагаар амжилттай арилжлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-12-03 17:51:32
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОХ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2024-11-29 17:01:05
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД
2024-09-27 17:20:05
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-09-16 17:57:15
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-09-10 17:26:28