Мэдээ мэдээлэл

"ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-04-12 15:47:50

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-04-12/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. 

 

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 64,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсийг арилжина. 

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо2023.04.12
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо1
Нүүрс худалдагч этгээдийн нэр“Энержи Ресурс” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р 
хороо, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаарER-23007
Дуудах доод үнэ, валютын төрөл1250 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ 1250 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн40,000,000 юань
Хэлцлийн дугаар2023.04.12-01
Үнийн өсөлтийн хувь-
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/5 багц буюу 32000 тонн
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Баяжуулсан коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлтҮнслэг (хуурай,%) ≤ 11%
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%
G индекс ≥ 75
Худалдан авагчийн оршин байгаа улсБНХАУ

                                                                                   МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

© Mongolian Stock Exchange.