Мэдээ мэдээлэл

"ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-02-15 16:33:14

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.

Энэхүү  дуудлага арилжаагаар  дуудах үнэ 11.66 хувиар өсч, 1340 юань хүрлээ.

Өнөөдрийн арилжаанд нийт 7 компани оролцож,  үүнээс 4 компани худалдан авах санал гаргаж оролцлоо. 

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас явагдаж,  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 96,000 тонн хатуу коксжих нүүрсийг арилжина. 

Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо2023.02.15
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо4
Нүүрс худалдагч этгээдийн нэр“Энержи Ресурс” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р 
хороо, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаарER-23002
Дуудах доод үнэ, валютын төрөл1200 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ 1340 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн42,880,000 юань
Хэлцлийн дугаар2023.02.15-01
Үнийн өсөлтийн хувь11.66%
Арилжсан нүүрсний багцын тоо5
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Баяжуулсан коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Үнслэг (хуурай,%) ≤ 11%,

Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%,

Хүхэр (хуурай, %)≤ 0.85%,

Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%)≤9%,

G индекс ≥ 75

Худалдан авагчийн оршин байгаа улсБНХАУ
Худалдан авагчInner Mongolia Kai Bin Energy Co.,Ltd

                                                                              МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

© Mongolian Stock Exchange.