Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХУДАЛДАН АВАГЧДАД ЗОРИУЛЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-03-19 15:40:36

Сургалт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт эхлэх бөгөөд худалдан авагчдад арилжаанд хэрхэн оролцох тухай заавар, Дэмо арилжаа буюу системийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх болно.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалын туршилтын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас зэсийн баяжмалын худалдан авагчдад зориулж англи, хятад хэлээр цахим сургалт зохион байгуулна.

Сургалт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт эхлэх бөгөөд худалдан авагчдад арилжаанд хэрхэн оролцох тухай заавар, Дэмо арилжаа буюу системийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх болно.

Оролцогчдыг дараах QR code-р нэвтрэн, сургалтад бүртгүүлэхийг урьж байна.


                                                                                                    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

© Mongolian Stock Exchange.