Мэдээ мэдээлэл

"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-03-27 14:24:17

Өнөөдөр зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжигдсан бөгөөд 3 компани оролцож, дуудах үнэ 175.20 ам.доллараас 8.28 хувь өсч, 189.70 ам.долларт хүрлээ.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжина. 

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо2023.03.27
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо3
Нүүрс худалдагч этгээдийн нэр“Тавантолгой” ХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаягМонгол улс, Өмнөговь, Цогтцэций, Цагаан-Овоо баг, Багийн төв
Захиалгын бүртгэлийн дугаарТТОА/2023/003
Дуудах доод үнэ, валютын төрөл175.20 ам.доллар /тн
Хэлцэл хийгдсэн үнэ 189.70 ам.доллар/тн
Гэрээний нийт үнийн дүн6,070,400 ам.доллар
Хэлцлийн дугаар2023.03.27-01
Үнийн өсөлтийн хувь8.28
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/5 багц буюу 32000
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлтҮнслэг (хуурай,%): 14.8 (-1.9; +2.4)
Дэгдэмхий бодис(үнсгүй хуурай,%): 26.6 (-1.7; +2.3)
Хүхэр (хуурай,%): 0.6 (-0.2; +0.41)
Нийт чийглэг(%): 2.4 (-0.5; +0.4)
G-index: 77.8 (-10.4; +11.6)
Y-index: ≤25mm
Худалдан авагчийн оршин байгаа улсБНХАУ

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

© Mongolian Stock Exchange.