Мэдээ мэдээлэл

"ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-03-15 15:17:43

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр /2023-03-15/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.

Энэхүү арилжаагаар дуудах үнэ 12 хувиар өсч, 1400 юань хүрсэн.

Өнөөдрийн арилжаанд нийт 4 компани оролцож, бүгд худалдан авах саналыг гаргасан юм.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн

-11:00 цагаас “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс

-13:00 цагаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг тус тус арилжина.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо2023.03.15
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо4
Нүүрс худалдагч этгээдийн нэр“Энержи Ресурс” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р
хороо, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаарER-23003
Дуудах доод үнэ, валютын төрөл1250 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ 1400 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн44,800,000 юань
Хэлцлийн дугаар2023.03.15-01
Үнийн өсөлтийн хувь12.00%
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/5 багц буюу 32000 тонн
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Баяжуулсан коксжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлтҮнслэг (хуурай,%) ≤ 11%
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%
G индекс ≥ 75
Худалдан авагчийн оршин байгаа улсБНХАУ

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

© Mongolian Stock Exchange.