Мэдээ мэдээлэл

“ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА” СЭДЭВТ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

2023-02-20 11:21:15

Зорилго: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор батлагдсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд "Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022" стандартад нийцсэн нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хүлээгдэж буй үр дүн: Цахим арилжаанд оролцогчдод биржийн болон нүүрсний арилжаатай холбоотой дүрэм журам, зааврыг танилцуулах, дуудлага арилжаанд хэрхэн оролцох, гэрээ хэлцэл хэрхэн байгуулах, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, арилжааны системийг зөв хэрэглэж хэвшүүлэх, мэдлэг чадварыг олгоно.
Оролцогчид: УУХҮЯ-ны төлөөлөл, Экспортод гаргах нүүрсийг худалдан авах сонирхогч этгээд, арилжаанд оролцогчид, худалдагчид, арилжаа зохион байгуулагч.
Хугацаа: 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Зохион байгуулагдах газар: Премьер Туушин Зочид Буудлын Соёмбо танхим

ЦагСэдэвАгуулгаИлтгэгч
09:00-09:30Бүртгэл /онлайнаар оролцох оролцогчдыг бүртгэх/
09:30-09:40Нээлтийн ажиллагааНээлтийн үг

Ж.Ганбаатар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

09:40-09:50МХБ-ийн ерөнхий танилцуулга

Х.Алтай

МХБ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

09:50-10:00Нүүрсний арилжааг зохицуулах журам, зааврын танилцуулгаЭкспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмын танилцуулга

Б.Бямбадагва

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх

10:00-10:10Экспортод гаргах нүүрсний зохицуулах арилжааны мэдээ мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх талаар

Т.Хаш-эрдэнэ

/МХБ ТӨХК-Бизнес хөгжлийн газрын захирал

10:10-10:20Экспортод гаргах нүүрсний арилжаа зохион байгуулах зааврын танилцуулга

И.Жавхлан 

/МХБ ТӨХК-ҮАГ-ын захирал/

10:20-10:30Цайны завсарлага
10:30-11:15Асуулт, хариултНүүрсний нээлттэй цахим арилжаа,худалдагч талын бодлогоУул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК, ЭЗХЯ, Боомтын сэргэлтийн үндэсний хороо
11:15-12:30Туршилтын цахим арилжаа хийх

Системд бүртгэл хийх,

Туршилтын арилжаа зохион байгуулах

Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК

Жич:

 Хэлэлцүүлэг Хятад, Англи хэлний орчуулгатай явуулах,

Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК-ийн харилцагчдад биечлэн оролцох урилга хүргэх,

Онлайнаар оролцох нөхцөлийг бүрдүүлэх

© Mongolian Stock Exchange.