Мэдээ мэдээлэл
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДЫН ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨХ ХУГАЦААГ СУНГАЛАА.
2026-03-30 15:57:15
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1. 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаар тогтоолоор "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам", "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-уудын дагаж мөрдөх хугацааг 2027 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгалаа.
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-тай энд дарж танилцана уу.
"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам"-тай энд дарж танилцана уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ