Мэдээ мэдээлэл

"ХАНГАД ЭКСПЛОРЭЙШН" ХХК-ИЙН ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖАА ЯВАГДЛАА

2023-05-18 16:51:12

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-05-18/ явагдаж, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа. Энэхүү арилжаанд 2 компани оролцсон бөгөөд дуудах үнэ 800 юанаас 1.25 хувь өсөж 810  юань хүрлээ.

 

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 160,000 тонн  эрчим хүчний нүүрсийг арилжина. 

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо2023.05.18
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо2
Нүүрс худалдагч этгээдийн нэр“Хангад Эксплорэйшн” ХХК
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р 
хороо, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар хот, 14200, Монгол улс
Захиалгын бүртгэлийн дугаарKH-23003
Дуудах доод үнэ, валютын төрөл800 юань /тонн
Хэлцэл хийгдсэн үнэ 810 юань /тонн
Гэрээний нийт үнийн дүн10,368,000 юань
Хэлцлийн дугаар2023.05.18-01
Үнийн өсөлтийн хувь1.25%
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/2 багц буюу 12800 тонн
Арилжсан нүүрсний төрөл, ангилал Баяжуулсан сул кокосжих нүүрс
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлтҮнслэг (хуурай,%) ≤ 9.5%
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85%
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9%
G индекс 65≤G≤75

                                                                         МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

© Mongolian Stock Exchange.