Мэдээ мэдээлэл
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХУВААРЬ
2023-07-21 16:41:22
“Монголын хөрөнгийн бирж” ХК /МХБ/ нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоо болон бусад холбогдох үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмуудыг шинээр баталж, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 385 тоот тогтоолын дагуу уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан билээ.
Үүний дагуу МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогчидтой шинэчилсэн гэрээ байгуулах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 5.7, 9.1.13-р заалтын дагуу биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, бүтээгдэхүүнд чанарын шинжилгээ хийх байгууллагуудад итгэмжлэл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. (Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны шинээр батлагдсан журмуудтай эндээс танилцана уу)
Шинэчлэгдсэн дүрэм журмуудын хүрээнд МХБ нь уул уурхайн бүтээгдэхүүн худалдагч компаниудтай гэрээ байгуулан арилжааг зохион байгуулахаар арилжааны зар болон бусад холбогдох мэдээллийг олон нийтэд цахим хуудсаар болон арилжааны системээр дамжуулан тухай бүр мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар доорх арилжаанууд товлогдсон бөгөөд дараагийн арилжааны мэдээлэл арилжааны өдрөөс ажлын 5 хоногийн өмнө нийтлэгдэх юм. Арилжааны хуваарь болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-12-03 17:51:32
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОХ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2024-11-29 17:01:05
УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД
2024-09-27 17:20:05
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-09-16 17:57:15
“ЭНЕРЖИ РЕСУРС” ХХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ҮНЭ ӨӨРЧЛӨГДЛӨӨ
2024-09-10 17:26:28
УУЛ УУРХАЙН БИРЖИЙН ЗАРИМ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2024-09-02 17:28:56
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ-ЫН ТӨМРИЙН АРИЛЖААНЫ ДУУДАХ ДООД ҮНЭ БУУРЛАА
2024-08-21 17:57:58